Хөшигтийн хөндийн шинэ онгоцны буудалын төсөл

Улаанбаатар хотын ойролцоо Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд 2006 оны 3 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийх үедээ анх тус улсын Засгийн газарт санал болгосон билээ. Харин уг төслийг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тухай албан ёсны хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Япон Улсын Засгийн газарт тавьсан болно.

Шангри-Ла

Шангри-Ла Хотел Улаанбаатар нь хотын хамгийн том, хамгийн өргөн сонголттойгоор хурал, чуулган болон өөр бусад арга хэмжээ зохион байгуулах боломжийг олгож буй тансаг зэрэглэлийн цорын ганц зочид буудал юм. Мөн зочид буудлын арга хэмжээ зохион байгуулах нийт боломжит талбайн хэмжээ нь 2,643 м2 тул ямар ч арга хэмжээг зохион байгуулахад маш тохиромжтой.

Оюу Толгой

“Оюу толгой”-н Хангамжийн хэлтэс нь зардал багатай, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангасан, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын зэрэгцээ, дотоодын ханган нийлүүлэлтийг хөгжүүлж, компанийн үйл ажиллагаанд аль болох илүү үр өгөөж бий болгохыг зорьдог.